Хөгжүүн сэтгэл дотоодод ялимгүй ихэсвэл
Хөдөлгөөн төрх нь гаднаа илт өөрчлөгдөнө
Хөөрсөн уур усны дусал агаарт илүүдвэл
Хурсан үүл хавиралдаж луун дуу гарах мэт/211/
Янз бүрийн эрдэмтэй хүн ховор
Ямар ч эрдэмгүй хүн бас цөөхөн
Ямагт эрдэм, гэм хоёр холилдох тул
Ялгаж эрдмийг авсан мэргэдийг шүт/212/
Эхэндээ дайсагнагч сүүлдээ нөхөр болох
Энхрийлэн янаглагч эцэстээ дайсан болох
Эс шингэсэн идээ ундаа эцэстээ хор болох
Элдэв хорт зүйл ч бас эм болохыг мэдэгтүн/213/
Аливаа улс гүрэн эвтэй бол хөгжнө
Ажил үйлс маргаантай бол доройтно
Айл хотонд хорьж тэжээгээд тогтоогүй
Ангир галууг нуураас хөөсөн ч эргэлдэнэ/214/
Заяа сайт хүн хөлс төлж сурна
Залхуу хүн үнэгүй заавч хаяна
Заслаар өвчнөөс салахыг хүсдэг ч
Зарим нь үхэхийг оролдох мэт/215/
Өөрийн эрхээр бүгд жаргалан
Өрөөлийн эрхэнд бүгд зовлон
Өмч нийтийнх бол тэмцэх шалтгаан
Өчиж тангараглавал уягдах шалтгаан/216/
Сайн эрдмийг бүрэн төгс эзэмшсэн ч
Сахилга журамгүй бол бүгд басамжилна
Сарьсан багваахай ухаанаар түрүүлсэн ч
Сахал үсгүй гээд шувууд голсон үлгэр мэт/217/
Бодлого зорилгогүй байж хэт шударга бол
Бусдыг хорлож, өөрөө ч бас хохирох гэмтэй
Бай оногч шулуун сумыг хүмүүс шилж аван
Байн байн харвасаар удалгүй хугалах мэт/218/
Олон мөрөн далайд цутгана
Оюун билиг мэргэдэд заяана
Орчны чийг ургамалд хурна
Орлого ашиг төрд цуглана/219/
Үер борооны ус, өвсний гал
Үүлэн чөлөөний сарны гэрэл
Үйлсгүй хань нөхдийн тус бүгд
Үнэхээр хэрэгтэй үед алга болно/220/
Илт тэнэгийн яриа цөөн нь сайн
Ихэс дээдсийн явдал далд нь сайн
Ид шидийн үзэгдэл ховор нь сайн
Их чухал зүйлс үнэ цэнэтэй нь сайн/221/
Хэтэрхий ихээр хайрлаж тойлбол
Хэзээ хойно нь хонзогнох шалтгаг
Хэрүүл тэмцлийн дийлэнх шалтгаан
Хамаатан төрлөөс л үүсдэг бус уу?/222/
Эсэргүүцэлдэн маргалдагч хүмүүс
Эцэстээ нөхцөөд амраг болох ч бий
Эвдрэлцэн тэмцэлдэгч олон хүмүүс
Эвлэрэл зохицлыг олсон нь элбэг/223/
Адайр харамчийн эд хөрөнгө
Атаархан хорсогч найз нөхөд
Алсуур хорлогчийн арга ухаан
Аль алин нь хэзээ ч хэрэггүй/224/
Шунал ихт хөрөнгөнд баярлана
Шазруун хүн магтаалд баярлана
Шал тэнэгүүд егөөдөлд баярлана
Шударга хүмүүс үнэнд баярлана/225/
Будилуу хүний сурсан эрдэм
Буурай доройн мөхөс ухаан
Буруу үзэлт ноёны шийдвэр
Бусдад тус болох нь ховор/226/
Мөнгөтэй баяныг аялдан дагаж
Мөнгөгүй шударгын үгийг тоохгүй
Мөрөөдлийн Малая уулных л гэвэл
Мөн, биш нь хамаагүй дурлагчид бий/227/
Олон дэмий яриа гэмд унах шалтгаан
Оновчтой үг хэргээс мултрах шалтгаан
Орилон дуурайгч тоть торонд сууж
Огт ярьдаггүй шувууд чөлөөтэй ниснэ/228/
Дайсагнагч хүнийг уучилж
Дахин давтан тус хүргэвэл
Дараа түүний сэтгэл эргэж
Дагуул нөхөр болох ёс бий/229/.
Хүч дорой бол уурлаад нэмэргүй
Хүч чадалтай хүмүүст уур хэрэггүй
Хэрэг зорилго бүтэхэд уур туслахгүй
Хилэн уур нь бие зовоох хорлонтой/230/
Хөрөнгө мөнгөнд дайсан ч зөөлрөнө
Хөлсгүй зүтгүүлбэл ах дүү ч холдоно
Хусран үнээний дэлэнг хөхсөн тугал
Хойш чангааж өөр тийш зүтгэх мэт/231/
Хичнээн их эрдэм мэдлэгтэй мэргэд ч
Хэрэг явдал бүхнийг төгс мэдэх аргагүй
Хээрийн галуу уснаас сүү ялгадаг гэдэг ч
Хөрөг дүрсийг хоол хэмээн андуурах мэт/232/
Үргэлж хайрлан тэтгэгч ноёдод
Үнэнч сайн нөхөд хялбар олдоно
Үзэсгэлэнт сайхан нуурнаас галууг
Үргээж хөөсөн ч дахин цуглах мэт/233/
Хөдөлгөөн төрх нь гаднаа илт өөрчлөгдөнө
Хөөрсөн уур усны дусал агаарт илүүдвэл
Хурсан үүл хавиралдаж луун дуу гарах мэт/211/
Янз бүрийн эрдэмтэй хүн ховор
Ямар ч эрдэмгүй хүн бас цөөхөн
Ямагт эрдэм, гэм хоёр холилдох тул
Ялгаж эрдмийг авсан мэргэдийг шүт/212/
Эхэндээ дайсагнагч сүүлдээ нөхөр болох
Энхрийлэн янаглагч эцэстээ дайсан болох
Эс шингэсэн идээ ундаа эцэстээ хор болох
Элдэв хорт зүйл ч бас эм болохыг мэдэгтүн/213/
Аливаа улс гүрэн эвтэй бол хөгжнө
Ажил үйлс маргаантай бол доройтно
Айл хотонд хорьж тэжээгээд тогтоогүй
Ангир галууг нуураас хөөсөн ч эргэлдэнэ/214/
Заяа сайт хүн хөлс төлж сурна
Залхуу хүн үнэгүй заавч хаяна
Заслаар өвчнөөс салахыг хүсдэг ч
Зарим нь үхэхийг оролдох мэт/215/
Өөрийн эрхээр бүгд жаргалан
Өрөөлийн эрхэнд бүгд зовлон
Өмч нийтийнх бол тэмцэх шалтгаан
Өчиж тангараглавал уягдах шалтгаан/216/
Сайн эрдмийг бүрэн төгс эзэмшсэн ч
Сахилга журамгүй бол бүгд басамжилна
Сарьсан багваахай ухаанаар түрүүлсэн ч
Сахал үсгүй гээд шувууд голсон үлгэр мэт/217/
Бодлого зорилгогүй байж хэт шударга бол
Бусдыг хорлож, өөрөө ч бас хохирох гэмтэй
Бай оногч шулуун сумыг хүмүүс шилж аван
Байн байн харвасаар удалгүй хугалах мэт/218/
Олон мөрөн далайд цутгана
Оюун билиг мэргэдэд заяана
Орчны чийг ургамалд хурна
Орлого ашиг төрд цуглана/219/
Үер борооны ус, өвсний гал
Үүлэн чөлөөний сарны гэрэл
Үйлсгүй хань нөхдийн тус бүгд
Үнэхээр хэрэгтэй үед алга болно/220/
Илт тэнэгийн яриа цөөн нь сайн
Ихэс дээдсийн явдал далд нь сайн
Ид шидийн үзэгдэл ховор нь сайн
Их чухал зүйлс үнэ цэнэтэй нь сайн/221/
Хэтэрхий ихээр хайрлаж тойлбол
Хэзээ хойно нь хонзогнох шалтгаг
Хэрүүл тэмцлийн дийлэнх шалтгаан
Хамаатан төрлөөс л үүсдэг бус уу?/222/
Эсэргүүцэлдэн маргалдагч хүмүүс
Эцэстээ нөхцөөд амраг болох ч бий
Эвдрэлцэн тэмцэлдэгч олон хүмүүс
Эвлэрэл зохицлыг олсон нь элбэг/223/
Адайр харамчийн эд хөрөнгө
Атаархан хорсогч найз нөхөд
Алсуур хорлогчийн арга ухаан
Аль алин нь хэзээ ч хэрэггүй/224/
Шунал ихт хөрөнгөнд баярлана
Шазруун хүн магтаалд баярлана
Шал тэнэгүүд егөөдөлд баярлана
Шударга хүмүүс үнэнд баярлана/225/
Будилуу хүний сурсан эрдэм
Буурай доройн мөхөс ухаан
Буруу үзэлт ноёны шийдвэр
Бусдад тус болох нь ховор/226/
Мөнгөтэй баяныг аялдан дагаж
Мөнгөгүй шударгын үгийг тоохгүй
Мөрөөдлийн Малая уулных л гэвэл
Мөн, биш нь хамаагүй дурлагчид бий/227/
Олон дэмий яриа гэмд унах шалтгаан
Оновчтой үг хэргээс мултрах шалтгаан
Орилон дуурайгч тоть торонд сууж
Огт ярьдаггүй шувууд чөлөөтэй ниснэ/228/
Дайсагнагч хүнийг уучилж
Дахин давтан тус хүргэвэл
Дараа түүний сэтгэл эргэж
Дагуул нөхөр болох ёс бий/229/.
Хүч дорой бол уурлаад нэмэргүй
Хүч чадалтай хүмүүст уур хэрэггүй
Хэрэг зорилго бүтэхэд уур туслахгүй
Хилэн уур нь бие зовоох хорлонтой/230/
Хөрөнгө мөнгөнд дайсан ч зөөлрөнө
Хөлсгүй зүтгүүлбэл ах дүү ч холдоно
Хусран үнээний дэлэнг хөхсөн тугал
Хойш чангааж өөр тийш зүтгэх мэт/231/
Хичнээн их эрдэм мэдлэгтэй мэргэд ч
Хэрэг явдал бүхнийг төгс мэдэх аргагүй
Хээрийн галуу уснаас сүү ялгадаг гэдэг ч
Хөрөг дүрсийг хоол хэмээн андуурах мэт/232/
Үргэлж хайрлан тэтгэгч ноёдод
Үнэнч сайн нөхөд хялбар олдоно
Үзэсгэлэнт сайхан нуурнаас галууг
Үргээж хөөсөн ч дахин цуглах мэт/233/
Эдээр баян хүнд зөв хэрэглээ
Эрдэм сурагчдад даруу зан
Эрхэм дээдэст энэрэл хайр
Энэ гурав хэн бүхэнд тустай/234/
Бадралт наран өөрөө мандах мэт
Буянтай хүний үйлс аяндаа бүтнэ
Бадамлах зул тосонд шүтэх мэт
Бусад хүний ажил зүтгэлээр бүтнэ/235/
Мэргэд дээдсийг түшсэн хүн
Мэдэлгүй ч ихэс мэт харагдана
Модны голыг ороож ургасан
Мөлхөө ургамал оройд нь үзэгдэнэ/236/
Шинжлэгч мэргэдэд гэм байвч
Шимтэн суралцагчдад хамаагүй
Шиврээ бороо сууцанд халтай ч
Шинэ ургацын тарианд ашигтай/237/
Хувцас, зүс сайтай ч эрдэмгүй бол
Хурц ухаантныг баясгаж чадахгүй
Хурдан жороо биш бол сайн морь ч
Худалдаж борлуулахад үнэ хүрэхгүй/238/
Эдээр баян нь тэнэгүүдийн дунд олон
Эрэлхэг хүчтэн нь араатны дотор олон
Эрхэм дээд номын ухаанд мэргэшсэн
Эрдэмтэн мэргэд ертөнцөд тун цөөхөн/239/
Илүү байгаа бүхнээрээ хүн алдаршна
Их мэргэд сурсан эрдмээрээ алдаршна
Их хүчтэн бяр чадлаараа алдаршна
Иймд илэрхий давуу юм бүхэн эрдэм/240/
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ...
“САЙН НОМЛОЛТ ЭРДЭНИЙН САН СУБАШИД”
Төвд хэлнээс хөрвүүлсэн Ж.Дорж
Эрдэм сурагчдад даруу зан
Эрхэм дээдэст энэрэл хайр
Энэ гурав хэн бүхэнд тустай/234/
Бадралт наран өөрөө мандах мэт
Буянтай хүний үйлс аяндаа бүтнэ
Бадамлах зул тосонд шүтэх мэт
Бусад хүний ажил зүтгэлээр бүтнэ/235/
Мэргэд дээдсийг түшсэн хүн
Мэдэлгүй ч ихэс мэт харагдана
Модны голыг ороож ургасан
Мөлхөө ургамал оройд нь үзэгдэнэ/236/
Шинжлэгч мэргэдэд гэм байвч
Шимтэн суралцагчдад хамаагүй
Шиврээ бороо сууцанд халтай ч
Шинэ ургацын тарианд ашигтай/237/
Хувцас, зүс сайтай ч эрдэмгүй бол
Хурц ухаантныг баясгаж чадахгүй
Хурдан жороо биш бол сайн морь ч
Худалдаж борлуулахад үнэ хүрэхгүй/238/
Эдээр баян нь тэнэгүүдийн дунд олон
Эрэлхэг хүчтэн нь араатны дотор олон
Эрхэм дээд номын ухаанд мэргэшсэн
Эрдэмтэн мэргэд ертөнцөд тун цөөхөн/239/
Илүү байгаа бүхнээрээ хүн алдаршна
Их мэргэд сурсан эрдмээрээ алдаршна
Их хүчтэн бяр чадлаараа алдаршна
Иймд илэрхий давуу юм бүхэн эрдэм/240/
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ...
“САЙН НОМЛОЛТ ЭРДЭНИЙН САН СУБАШИД”
Төвд хэлнээс хөрвүүлсэн Ж.Дорж
No comments:
Post a Comment