Wednesday, November 5, 2014

Зээл ба хууралт...
Нэгэн усан онгоц далайд живж, тэндээс таван хун амь улдээд эзгуй арал дээр хаягдаж гэнэ л дээ. Тэдний мэргэжил нь мужаан, тариалинч, малчин, ногоочин, геологич байж. Тэд хувь заяатайгаа эвлэрэн энэ эзгуй арлыг судалахаар шийдэв. Гэтэл арал унэхээр элбэг дэлбэг, маш сайхан огоожтэй арал байв. Тэд баярлан шинэ амьдрал зохиохоор ажилдаа оров гэнэ. Мужаан оортоо болон бусаддаа тус бурд нь байшин барьж огов. Тариаланч ч тариа тарьж, ногоочин маань хэрэгтэй ногоог цуглуулж. Хун бур тус тусдаа чадах бухнээ хийж хамтран амьдарч эхлэв. Тэд нэгэн одор хоорондоо наймаа яаж хийхээ ярилцав. Тэр уе хуртэл бие биендээ туслаж бие биенийхээ барааг солилцон наймаа хийдэг байж. Тэдэнд дутаад байгаа юм бол монгоний эргэлт байлаа. Бидний дунд санхуу мэддэг хун байсан ч болоосой гэцгээв. Гэтэл нэг одор тоорсон нэгэн завьтайгаа тэдний аралд ирэв. Тэр хун нь арлынхны хайгаад байсан санхууч байж. Тэгээд тэд зовлонгоо тоочиж. Ирсэн шинэ хун маань тэр бололгуй дээ гэв. Би та нарт монго хэвлэж огье. Тэгээд тэр монгийг та нарт жилийн 7 хувийн зээлтэй зээлдуулье гэж. Тэд баярлан зовшооров гэнэ. Тэгээд санхууч маань 1000 доллар хэвлэн 5 хунд 200, 200 гаар нь зээл олгов гэнэ. Гэтэл зээлийн хугацаа дохож, толох болтол тэдний гарт эргээд л 1000 доллар байдаг. Хун бур зээлэндээ нэмж 14 доллар, оороор хэлбэл 214 доллар толох болоод, нийтдээ 1070 доллар толох хэрэгтэй байдаг. Гэтэл яаж ч нийлуулээд илуу 70 доллар огт гардаггуй гэнэ. Тэгтэл санхууч та нар хэрэв толж чадахгуй бол би та нарт байгаа бараа бутээгдэхуунийг, эд хоронгийг барьцаалан дахин зээл олгое гэв. Тэд ч юу ч хэлж чадалгуй тэгье л гэж... Ингэж одор хоног онгорсоор л... Улам оронд орсоор л байж. Яаж ч нийлуулээд зээлийн хуутэй монго тологдохгуй л байж. Суулдээ тэд учраа олохоо байж, хоорондоо бид их ажиллаад ч зээлийн хуутэй монгоо толж чадахгуй нь, бух эд зуйлээ алдаж дууслаа гэлээ... Харин санхууч тэдний байр сав, тарьсан жимс ногоо, унэт чулууг барьцаалан баяжсаар л байж... Тэдний алдаа юу вэ????
Анх 1000 доллар хэвлэгдсэн, дахиж монго хэвлээгуй, хуунийхээ оронд унэт баялгыг нь суутгаж авсан. Энэ ор хэзээ ч тологдохгуй болсон...хуу нь бодит монго биш, хоосон монго юм. Бидний байгаа эдийн засаг ингэж л явдаг байх нь. Дэлхийн банк, тов банкнууд тодорхой монго хэвлэдэг, туунийгээ хуутэй ард иргэдэд зээлдэг, жишээ нь 50 тэрбум доллар хэвлэж гаргаад зээлдуулэхэд 800 тэрбум болно. Гэтэл жинхэнэ дээрээ 50 тэрбум доллар л эргэлдэнэ, улдсэн нь байхгуй монго байдаг. Толж чадахгуй тохиолдолд Банк барьцаагаа авчихна. Яаж ч ажилласан банк алдагдалд ордоггуй. Эдийн засаг осохгуй байгаа шалтгаан нь энэ орийн систем байдаг. Та зээл авснаар шууд л оронд орно гэсэн уг. 5 хуний жишээг тооцоход амархан, харин хэдэн сая хум амын монго зээлийн эргэлтийг тооцох боломжгуй байдаг, тэгээд л баахан эдийн засгын тоо узуулэлт яриад хун ойлгохгуй болтол онол гаргаад хаячихна. Нэг жишээ Оюутолгойн асуудлаар УИХ-н гишуун Баярцогтын 20 000 хувьсагчтай жишээ, гэтэл тооцоо хийхэд тийм хувьсагчын хэрэг байхгуй, хуний толгойг эргэлдуулж л байх нь чухал. Юм ойлгогдохгуй тусмаа сайн байх жишээтэй. Энэ талаар ургэлжлуулэн бичих болно...

No comments:

Post a Comment