Учиргүй хүмүүст хэлшгүй зүйлийг
Улс амьтанд хамаагүй ярих хүнтэй
Уулзаж үнэн худал яриа дэлгэлээ ч
Ухаантай, болгоомжтой байх нь цухал/181/
Улс амьтанд хамаагүй ярих хүнтэй
Уулзаж үнэн худал яриа дэлгэлээ ч
Ухаантай, болгоомжтой байх нь цухал/181/
Хар санагч эдийн шуналтай хүнтэй
Хайр сэтгэлээр янаглавч итгэж болохгүй
Хаад ноёдод хахууль өгөгч этгээдээс
Хажууд нь шадарлагч илүү хөнөөлтэй/182/
Хайр сэтгэлээр янаглавч итгэж болохгүй
Хаад ноёдод хахууль өгөгч этгээдээс
Хажууд нь шадарлагч илүү хөнөөлтэй/182/
Аюул зарлаж довтолсон дайсныг
Арга хүчээр ялан дийлж болдог ч
Асран тэтгэгчийн дүрээр ирэгчийг
Амар хялбархан таньж болно гэж үү?/183/
Арга хүчээр ялан дийлж болдог ч
Асран тэтгэгчийн дүрээр ирэгчийг
Амар хялбархан таньж болно гэж үү?/183/
Хурц мэсний шархыг эмч анагаавч
Хорт үгний шархыг эдгээж чадахгүй
Хон хэрээ шар шувууг доромжилсноор
Хойшид үргэлж өстөн болсон үлгэр мэт/184/
Хорт үгний шархыг эдгээж чадахгүй
Хон хэрээ шар шувууг доромжилсноор
Хойшид үргэлж өстөн болсон үлгэр мэт/184/
Бухимдал хорслоо зүрхэндээ нууж
Бузгай сайн үгийг амаараа ярь гэж
Буруу үзэлтний номонд байдаг ч
Буянт дээдсийн ёсонд харшилна/185/
Бузгай сайн үгийг амаараа ярь гэж
Буруу үзэлтний номонд байдаг ч
Буянт дээдсийн ёсонд харшилна/185/
Ургамлын хор үндэснээс дээш байдаг
Учирсан дайснаа үр хүүхэдтэй нь хяд гэх
Уршиг ихт хаадын бодлого байдаг ч
Уучилснаар хүнийх ч өөрийн болох ёс бий/186/
Учирсан дайснаа үр хүүхэдтэй нь хяд гэх
Уршиг ихт хаадын бодлого байдаг ч
Уучилснаар хүнийх ч өөрийн болох ёс бий/186/
Өөрийн хэргээ бүтээхийг урьдал болгогч
Өчүүхэн аминч хүнтэй хэн нөхөрлөх вэ?
Өдөр бүхэн арчилдаг тариан талбайд
Өөр ургамал ургах боломж гарна гэж үү?/187/
Өчүүхэн аминч хүнтэй хэн нөхөрлөх вэ?
Өдөр бүхэн арчилдаг тариан талбайд
Өөр ургамал ургах боломж гарна гэж үү?/187/
Бусдын ачийг хариулдаггүй хүнтэй
Буцалтгүй нөхөрлөх хэн байх билээ?
Будаа тариа үл ургах шимгүй газрыг
Бордож тордож зүтгэх хүн байх бил үү?/188/
Буцалтгүй нөхөрлөх хэн байх билээ?
Будаа тариа үл ургах шимгүй газрыг
Бордож тордож зүтгэх хүн байх бил үү?/188/
Адгуу тэвдүү ширүүн зантай хүмүүс
Амархан цуцаж төдөлгүй доройтно
Ачаа тээшээ хэмхлэгч догшин шар
Ад үзэгдэж удалгүй өөрөө алагдах мэт/189/
Амархан цуцаж төдөлгүй доройтно
Ачаа тээшээ хэмхлэгч догшин шар
Ад үзэгдэж удалгүй өөрөө алагдах мэт/189/
Харамч хүний талд хөрөнгө шилжүүлбэл
Хариу нь нөгөө талдаа буцаж олдохгүй
Хавчаараар төмрийг хөдөлгөөнгүй баривч
Харин цаад төмөр нь хавчаараа барих уу?/190/
Хариу нь нөгөө талдаа буцаж олдохгүй
Хавчаараар төмрийг хөдөлгөөнгүй баривч
Харин цаад төмөр нь хавчаараа барих уу?/190/
Бусдад туслах нэрээр нүгэл үйлдэж
Бусармаг явдлаар амьдрагсад байдаг
Бодь сэтгэлтний дүрээр хуурч мэхлэх нь
Буян заяанд хорлолтойг мэргэд мэднэ/191/
Бусармаг явдлаар амьдрагсад байдаг
Бодь сэтгэлтний дүрээр хуурч мэхлэх нь
Буян заяанд хорлолтойг мэргэд мэднэ/191/
Авсан зээлийн хүү, тулааны хохирол
Амьдралд үл нийцэх хууль, цуу яриа
Аливаа муу зүйлсийн үүсэл хөгжлийг
Арилгахыг хичээвч аяндаа өөрөө өснө/192/
Мөн чанарын ёсыг шинжихүй
Өөд нь дэвшүүлж өөрийгөө зарлавал
Өргөн олноос дэмжлэг авах нь багасна
Өрөөл бусдыг харахад нүд хэрэгтэй ч
Өөрийгөө харахад толь чухлыг санагтүн/193/
Амьдралд үл нийцэх хууль, цуу яриа
Аливаа муу зүйлсийн үүсэл хөгжлийг
Арилгахыг хичээвч аяндаа өөрөө өснө/192/
Мөн чанарын ёсыг шинжихүй
Өөд нь дэвшүүлж өөрийгөө зарлавал
Өргөн олноос дэмжлэг авах нь багасна
Өрөөл бусдыг харахад нүд хэрэгтэй ч
Өөрийгөө харахад толь чухлыг санагтүн/193/
Оюун ухаан нэгэн чиглэлд өсдөг тул
Олон талын мэргэжил эзэмших бэрх
Ойр холыг тодхон харагч мэлмийгээр
Орилох дуу авиаг сонсож чадахгүй мэт/194/
Олон талын мэргэжил эзэмших бэрх
Ойр холыг тодхон харагч мэлмийгээр
Орилох дуу авиаг сонсож чадахгүй мэт/194/
Хэрэгтэй үнэнийг хэлснээр гэм болох ч бий
Хэтрүүлж худал хэлснээр тус болох ч бий
Хэтэрхий шударга явбал хөрөнгөнд халтай
Хэдий мушгиа ч дун хадгалахад өлзийтэй /195/
Хэтрүүлж худал хэлснээр тус болох ч бий
Хэтэрхий шударга явбал хөрөнгөнд халтай
Хэдий мушгиа ч дун хадгалахад өлзийтэй /195/
Буян заяа дутвал сурсан эрдмээ
Буруу ашиглаж өөрийгөө хорлоно
Бусдаас өөр сувд эрдэнэтэй загасыг
Бузар шуналтнууд барихаар чармайх мэт/196/
Буруу ашиглаж өөрийгөө хорлоно
Бусдаас өөр сувд эрдэнэтэй загасыг
Бузар шуналтнууд барихаар чармайх мэт/196/
Авьяас чадалтай ч мэргэдийг хэт шүтвэл
Алсдаа олонх нь түүнээс уйдаж залхана
Амтлаг идээ ундааг үргэлж хэрэглэвэл
Амархан уйдаж дургүйцэх хүмүүс олон/197/
Алсдаа олонх нь түүнээс уйдаж залхана
Амтлаг идээ ундааг үргэлж хэрэглэвэл
Амархан уйдаж дургүйцэх хүмүүс олон/197/
Зан сайтай, төлөв шударга хэнийг ч
Залхааж зовоовол хорлох сэтгэл төрнө
Зандан мод хэдий сэрүүн чанартай ч
Завсар чөлөөгүй үрвэл халахтай адилхан/198/
Залхааж зовоовол хорлох сэтгэл төрнө
Зандан мод хэдий сэрүүн чанартай ч
Завсар чөлөөгүй үрвэл халахтай адилхан/198/
Орон гүрний хаад олон боловч
Онол номоор төр баригч нь ховор
Огторгуйд гэрэлтэгч бөмбөлөг олон ч
Орчлонг гийгүүлэгч нар, сар ганцхан мэт/199/
Онол номоор төр баригч нь ховор
Огторгуйд гэрэлтэгч бөмбөлөг олон ч
Орчлонг гийгүүлэгч нар, сар ганцхан мэт/199/
Цадиггүй нэгэн хорлох чадалтай ч
Цайлган зангаар тусалж бас чадна
Цаазаар авах төрийн хууль байдаг ч
Цагаатгах хууль ч засагт бас бий/200/
Цайлган зангаар тусалж бас чадна
Цаазаар авах төрийн хууль байдаг ч
Цагаатгах хууль ч засагт бас бий/200/
Хаан төрийн шударга ноёд
Харц олны хэргийг бүтээнэ
Харваач хүний шулуун сум
Хаана онилно тэндээ тусна/201/
Харц олны хэргийг бүтээнэ
Харваач хүний шулуун сум
Хаана онилно тэндээ тусна/201/
Үндсэн засаг нь иргэдээ эс хайхарвал
Үнэхээр мэргэн хэн ч дээшээ гарахгүй
Үйлийн эзэн өөрөө амиа алдсан бол
Үзэсгэлэнтэй ч цогцос авах хүн байхгүй/202/
Үнэхээр мэргэн хэн ч дээшээ гарахгүй
Үйлийн эзэн өөрөө амиа алдсан бол
Үзэсгэлэнтэй ч цогцос авах хүн байхгүй/202/
Аливаа хэрэгт цөм эвлэлдэн нэгдвэл
Асар бэрх хэцүү үйлийг ч бүтээж чадна
Амьдрагч шоргоолж бөөнөөр цуглаж
Арслангийн зулзага барьсан үлгэр мэт/203/
Асар бэрх хэцүү үйлийг ч бүтээж чадна
Амьдрагч шоргоолж бөөнөөр цуглаж
Арслангийн зулзага барьсан үлгэр мэт/203/
Хүнд бэрхээс шантарч ухарвал
Хүч чадалтай ч ядуу амьдарна
Хүчит заан асар их тэнхээтэй ч
Хүүхэд багачуудад зарцлагдах мэт204/
Хүч чадалтай ч ядуу амьдарна
Хүчит заан асар их тэнхээтэй ч
Хүүхэд багачуудад зарцлагдах мэт204/
Өөрийгөө зоригжуулан хичээн зүтгэвэл
Өндөр хэргэмтнүүдээс ч илүүг бүтээнэ
Өчүүхэн цагаан лавай зориглон дайрч
Өөрөөсөө том матрыг мөргөж алах мэт/205/
Өндөр хэргэмтнүүдээс ч илүүг бүтээнэ
Өчүүхэн цагаан лавай зориглон дайрч
Өөрөөсөө том матрыг мөргөж алах мэт/205/
Эрдэмт хүн шагналгүйгээр дээшлэнэ
Эргүү мунхагийг шагнавч дээрдэхгүй
Эрдэнэ сувд магтаалгүйгээр борлоно
Энгийн чулууг хичнээн магтавч нэмэргүй/206/
Эргүү мунхагийг шагнавч дээрдэхгүй
Эрдэнэ сувд магтаалгүйгээр борлоно
Энгийн чулууг хичнээн магтавч нэмэргүй/206/
Ариун явдалт доошловч дээшлэх нь хялбар
Адгийн хүн дээшлэвч доройтох нь амархан
Алтан наран үргэлж мандан бадарч байхад
Алиман саран хэлтийсээр алга болох мэт/207/
Адгийн хүн дээшлэвч доройтох нь амархан
Алтан наран үргэлж мандан бадарч байхад
Алиман саран хэлтийсээр алга болох мэт/207/
Өргөмжлөл магтаал нь хэтэрсэн төр
Өнө удаан тогтохгүй төдөлгүй мөхнө
Өндгийг өөдөө шидэхэд хэсэг тэсэвч
Өнхөрч унахдаа хагарах нь лавтай/208/.
Өнө удаан тогтохгүй төдөлгүй мөхнө
Өндгийг өөдөө шидэхэд хэсэг тэсэвч
Өнхөрч унахдаа хагарах нь лавтай/208/.
Ихэнх хүн амьтан ер ялгаагүй
Ижил төрөлдөө харшлах нь элбэг
Илчит наран тэнгэрт хөөрөхөд
Ил харагдах одгүй болох мэт/209/
Ижил төрөлдөө харшлах нь элбэг
Илчит наран тэнгэрт хөөрөхөд
Ил харагдах одгүй болох мэт/209/
Тустай ашигтай бол дайсантай ч эвлэр
Түвэгтэй гайтай бол төрлөөсөө ч холд
Тэнгисийн эрдэнийг худалдан авдаг ч
Төрсөн биеэсээ хорыг туулгаж хөөх мэт/210/
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ...
“САЙН НОМЛОЛТ ЭРДЭНИЙН САН СУБАШИД”
Төвд хэлнээс хөрвүүлсэн Ж.Дорж
WWW.FACEBOOK.COM/ALTANGEREL.SUDAR
Түвэгтэй гайтай бол төрлөөсөө ч холд
Тэнгисийн эрдэнийг худалдан авдаг ч
Төрсөн биеэсээ хорыг туулгаж хөөх мэт/210/
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ ...
“САЙН НОМЛОЛТ ЭРДЭНИЙН САН СУБАШИД”
Төвд хэлнээс хөрвүүлсэн Ж.Дорж
WWW.FACEBOOK.COM/ALTANGEREL.SUDAR
No comments:
Post a Comment